Улс төр

Нүүрсний асуудлаарх хяналтын сонсгол 10-18 цагийн хооронд үргэлжилнэ

Хуваалцах:

Нүүрсний асуудлаарх хяналтын сонсгол 10-18 цагийн хооронд үргэлжилнэ

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулах Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол 10 цагаас эхэлнэ. Сонсголыг нээж сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлэх ба сонсголын зорилго, УИХ-ын даргын 2022 оны 190 дүгээр захирамж, Эдийн засгийн байнгын хорооны “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай 18 дугаар тогтоол, сонсголын дэг, дараалал, сонсголд оролцогчийн эрх, үүрэг, ирц зэргийг танилцуулах юм.

 

Үдээс өмнөх хөтөлбөр /10:00-13:30/: 

1. Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, төсвийн орлого, зах зээлийн үнийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно.

2.  Нууцаас ил болсон гэрээнүүдийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно.

3.  2013 оноос хойших нүүрсний хэргүүдийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно.

4.  Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, 

мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авна.

 

Үдээс хойших хөтөлбөр /14:30-18:00/:

4. Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэлнэ.

5. Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.4-т заасны дагуу сонсголд оролцогчид санал, дүгнэлтээ 5 минутад багтаан хэлнэ.

6. Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу албан бичгээр мэдээлэл хийх санал хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг сонсоно.

 

скачать dle 12.0