Онцлох мэдээ / Улс төр

Д.Ганбат Төрийн ордонд өрөө булаалдаж зодолдсон гэх асуудалд тайлбар өгсөнгүй

Хуваалцах:

Д.Ганбат Төрийн ордонд өрөө булаалдаж зодолдсон гэх асуудалд тайлбар өгсөнгүй

 

Өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд Д.Ганбат, О.Цогтгэрэл нар зодолдож, хамгаалалтын албаныхан очиж зохицуулсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодруулахад, хуулийн байгууллага асуудлыг шийднэ биз гэхээс өөр хариулт өгсөнгүй.

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг өнгөрсөн наймдугаар сард О.Цогтгэрэлийг бүлгийн даргаараа сонгосон билээ. Улмаар үүний дараа бүлгийн шинэ дарга О.Цогтгэрэл Д.Ганбатын өрөөнд нүүж орохоор “юм”-аа зөөж байгаа боловч тэднийг оруулахгүй, зөрчилдөөн үүсээд байсан. Үүнтэй холбоотойгоор АН-ын хоёр гишүүн өнөөдөр мөн өрөө булаацалдаж зодолдсон гэсэн мэдээлэлд тэрбээр тайлбар өгсөнгүй.

скачать dle 12.0