Эдийн засаг:
Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ы дарга Д.Ганбат нар байр сууриа илэрхийллээ. Тодруулбал С.Эрдэнэ: "Өнөөдөр ҮБХ-ы хурал гээчийг зарлан хуралдуулж байгаа энэ этгээдүүдийн үйлдэл бол дүрмийн бус, хууль бус. АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн үйл ажиллагааг АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд нь манлайлаад хийж байгаа нь бусармаг алхам. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гарын үсэг зураад АН-ын ҮБХ, Их хурлын журам гэгчийг баталсан байна лээ. Ж.Батсуурьт ийм эрх байхгүй.
Ж.Батсуурь өөрийгөө АН-ын ҮБХ-ы дарга гэж байгаа нь худлаа.
АН-ын ҮБХ-ы хурал гэгчид эрээвэр хураавар түмэн янзын, АН-ын гишүүн мөн эсэх нь тодорхойгүй хүмүүс оролцож байна." гэсэн бол Д.Ганбат: "АН-ын ҮБХ-д 315 гишүүн байх ёстой. 252 гишүүн байгаа. Өнөөдөр албан ёсны ҮБХ хуралдаж байна. 2017 оноос хойш АН-ын ҮБХ-ы гишүүн байсан хүмүүс цуглаж хуралдана гэдэг бол утгагүй асуудал. 1992, 1996 онд УИХ-ын гишүүн байсан хүмүүс одоо цуглаад хууль батлана гэж байхгүй шүү дээ. Үүнтэй л адил ойлголт.
Энэ хурал гэгчийг зөвшөөрвөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль, УИХ-ын 2 нөхөн сонгууль хүчингүй болно.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагаах гэсэн үйлдэл явж байж магадгүй. Би Ерөнхийлөгчид нөлөөлж чадна, би гурван шатны шүүхээр ял авсан ч гэсэн шоронгоос гарч ирж чадаж байгаа гэж АН-ын даргад өрсөлдөх санаатай зарим улс төрч ярьж байх шиг байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, асуусан. Ийм ажиллагаа явагдаад байгаа юм уу? ямар учиртай юм бэ? гэж. Ерөнхийлөгч хариулахдаа: "Би бүхий л иргэдээ хүлээж авч уулздаг. Тэр шугамаараа уулзсан болохоос биш бүхий л асуудал хуулийн дагуу явах ёстой, аливаа намын асуудалд би оролцохгүй" гэж албан ёсоор хэлсэн." гэсэн юм.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49