Эдийн засаг:
Хүүхэд наснаасаа дэлхийн хэмжээнд танигдсан Канадын нэрт дуучин Жастин Бибер 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө гаргасан бүх уран бүтээлийнхээ эзэмших эрхийг 200 сая ам.доллараар худалдсан байна.
Ингэснээр Жастин Биберийн хит болсон Baby, Sorry зэрэг дуунууд нь багтсан 290 орчим уран бүтээлийн эрхийг нь “Hipgnosis Songs Capital” компани эзэмшихээр болжээ. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай “Hipgnosis Songs Capital” компани нь санхүүгийн томоохон корпораци Blackstone болон Британийн Hipgnosis Song Management-ийн хамтран байгуулсан хөгжмийн менежментийн компани юм.
Хөгжмийн уран бүтээлийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болгож буй тус компани алдартай дуучдын хит дуунууд алт, газрын тосноос ч илүү үнэ цэнэтэй гэж үзэж буй. Жастин Биберийн уран бүтээлийн эрхийг худалдан авснаар дуунууд нь олон нийтийн өмнө тоглогдох бүрд тус компани төлбөр авах аж.
Өмнө нь дуучин Шакира, Жастин Тимберлек нар “Hipgnosis Songs Capital” компанитай ийм төрлийн гэрээ байгуулж байжээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18