Мэдээ мэдээлэл

Аминдэмийн дутагдал нь сормуусны уналт болон ургалтад шууд нөлөөтэй

Хуваалцах:

Дэрвэгэр өтгөн сормуус нүдийг тодруулж, гоё харагдуулдаг учраас ихэнх бүсгүйчүүд урт өтгөн сормуустай болохыг хүсдэг. Дан ганц харагдах байдал гэлтгүй сормуус нь тоос, шороо болон хөлснөөс хамгаалдаг онцлогтой. Харин аминдэмийн дутагдал болон стресснээс үүдэж сормуус унах нь түгээмэл байдаг. Зарим тохиолдолд дахин ургах үйл явц нь бүрмөсөн зогсох үе ч бий. Тэгвэл сормуусын ургалт болоод уналтад ямар хүчин зүйлс голлон нөлөөлдгийг уншигч танд хүргэе.
Амин дэмийн дутагдал
Аминдэмийн дутагдал нь сормуусны уналт болон ургалтад шууд нөлөөтэй
Ямар нэгэн хатуу хоолны дэглэм туршиж, тэнцвэргүй хооллож, удаан хугацаагаар өлсгөлөн явах зэрэг муу зуршил танд байдаг бол энэ таны бие организмд сөргөөр нөлөөлж, улмаар шим тэжээл, аминдэмийн дутагдалд оруулдаг. Аминдэмийн дутагдал нь ихэнхдээ үс уналт, арьс болон хумсны чанар муудах зэрэг таагүй шинж тэмдгээр илэрдэг. Сормуусыг эрүүл ургуулахын тулд хүн өдөр тутамдаа биед шаардлагатай төмөр, магни, А, В, Е төрлийн витамин болон биотинийг хэрэглэж занших хэрэгтэй. Мөн хоол хүнсэндээ түлхүү байгалийн эрүүл бүтээгдэхүүн хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Шинэхэн ногоо, жимс, загас, мах, самар зэргийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.
Дааврын тэнцвэргүй байдалАминдэмийн дутагдал нь сормуусны уналт болон ургалтад шууд нөлөөтэй
Даавар нь бидний бие организмд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Сэтгэл санаа, ерөнхий эрүүл мэндийн байдал, хүний зан араншин гээд маш олон зүйл даавраас шалтгаалдаг. Дааврын тэнцвэргүй байдлаас үүдэн хүний биеийн хамгаалалтын функц алдагдаж, улмаар аминдэмийн дутагдалд ордог нь сормуус унахад шууд нөлөөлдөг байна. Гэхдээ даавраас үүдэлтэй үс уналт нь түр хугацааных гэдгийг санах хэрэгтэй. Гол нь өөрөө дур мэдэн эм, эмчилгээ хийж болохгүй тул эмчид хандах нь чухал.
Арьсны өвчин
Аминдэмийн дутагдал нь сормуусны уналт болон ургалтад шууд нөлөөтэй
 
Тодорхой хэдэн төрлийн арьсны өвчин нь сормуус унахад нөлөөлж буй ноцтой шалтгаан байж болзошгүй. Нейродерматит, герпес, хайрст үлд буюу псориаз болон зовхины орчим үүсдэг бусад арьсны өвчнүүд нь таагүй мэдрэмж үүсгэж, нүдний хавьцаа арьс загатнаж эхэлдэг бөгөөд хүн өөрийн эрхгүй гараараа нүдээ хүчтэй үрдэг. Иймэрхүү хүчтэй хөдөлгөөн нь сормуусыг унахад нөлөөлөх нь гарцаагүй. Хэрэв таны нүдний орчим загатнаж, улайсан байгаа бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Хэсэг хугацаанд нүүрээ будахаас татгалзаж, зөвхөн харшил үүсгэдэггүй, зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй.
Чанаргүй сормуусны будаг
Аминдэмийн дутагдал нь сормуусны уналт болон ургалтад шууд нөлөөтэй
Чанаргүй орц найрлагатай сормуусны будаг нь нүдний салст бүрхэвч, арьсанд харшлах хандлагатай байдаг тул энэ нь сормуус унахад ч мөн нөлөөлдөг. Шинэ будаг сонгохдоо шошгыг нь анхааралтай уншиж, хортой химийн найрлага тус бүтээгдэхүүний орцод орсон эсэхийг шалгаж байгаарай. Мөн сормуусны будгаа 2-4 сард шинэчилж байхыг гоо сайхны мэргэжилтнүүд анхааруулж байна. Түүнчлэн бүхэл өдрийн турш химийн найрлагатай сормуусны будаг түрхэж, эсвэл сормуус суулгах байдлаар бид сормуусандаа хайр найргүй ханддаг тул сормуусаа хамгаалж, эрүүлжүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх нь их чухал.
Сормуус дэрвийлгэгч 
Аминдэмийн дутагдал нь сормуусны уналт болон ургалтад шууд нөлөөтэй
Дэрвийлгэгчийг сормуусаа будахаас өмнө хэрэглэх хэрэгтэй байдаг. Энэхүү чухал дүрмийг зөрчсөн тохиолдолд будагтай сормуусны бүтцийг гэмтээж, сормуус унах болно.
скачать dle 12.0