Өмнөд Африкийн Улсын Ассамблейн хэрэг эрхлэх газрын дарга Флорик
Хятад улс хөгжлийн бүхий л салбарт ахиц дэвшил гаргаж байна.
Ялангуяа нээлтийн болон модернизацын талд.
Ши Жиньпин даргын гаргасан нэлээд хэдэн санаачилгад хөгжил цэцэглэлтийг хамтдаа хуваалцах, хамтдаа хөгжих сэдвийг харуулсан.
Энэ нь мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд Хятад улсын гаргасан хамгийн чухал амжилтуудын нэг.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан Роберт Хорматс
Миний бодлоор Хятадын эдийн засгийн өсөлт нь дэлхийн бусад улс орны эдийн засгийн өсөлтөд итгэл найдвар, дэмжлэг үзүүлж байгаа нь эргэлзээгүй.
Хятад бол асар том эдийн засгийн цогц.
Том экспортлогч, мөн том импортлогч.
Хятадын нийлүүлэлтийн гинжин хэлхээ нь
Хятадын үйлдвэрлэсэн эд материалыг шаардах бусад улс орнуудад ашигтай гэдэгт эргэлзэхгүй байна.
Мөн Хятадын хэрэгцээ Хятад руу борлуулдаг дэлхийн өнцөг булан бүрт буй ханган нийлүүлэгчдэд маш их тус болсон.
Германы эдийн засагч Норберт Гермек:
Бид энэ жилийн Хятадын “Хоёр чуулган”-ыг хүлээж байлаа. “Хоёр чуулган”-аар танилцуулсан арга хэмжээ, гаргасан шийдвэр нь бидний Хятадад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дараагийн алхмын чухал эшлэл. Мөн Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлтийн эрч хүчний ар талд байгаа Засгийн газрын тодорхой төлөвлөгөө юм.
Хятад улс шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, ногоон хөгжилд тасралтгүй ахиц дэвшил гаргаж байгааг олон орны хүмүүс өндрөөр үнэлж байна. Тэд Хятад улс хөгжлийн ололт амжилтаа бусад орнуудад хүртээмжтэй болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Венесуэлийн парламентын гишүүн Рудольф Сэндс:
Хятад улс дэлхийн шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн тэргүүн эгнээнд байна.
Хятад улс хөгжлийнхөө үр шимийг бусад улс орнуудад түгээх нь гарцаагүй.
Тиймээс бид энэ жил “Хоёр чуулган”-ы Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжих
бүх хүн төрөлхтний тусын төлөөх холбогдох хөтөлбөрүүдийг харах болно.
Бразилын Хятад судлалын төвийн захирал Ронни Линс:
Шинийг санаачлагч компаниуд Хятад улс хувьд амин чухал.
Инновац бол дэлхийн ирээдүйн хөгжлийн хөдөлгүүр.
Техник технологийн дэвшил, мөн гол салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.