Онцлох мэдээ / Улс төр

Хөгжлийн банкны сонсголд УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нарыг гэрчээр дууджээ

Хуваалцах:

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.  
     Сонсголоор Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /Хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/-ийн талаар хэлэлцэж эхэллээ. Уг төсөлтэй холбогдуулан нийт 56 хүнийг гэрчээр дууджээ. Өнөөдрийн сонсголд УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нарыг гэрчээр дуудсан байна.
скачать dle 12.0