Мэдээ мэдээлэл

Согтуурсан үедээ хүний амь нас хохироосон хэргийг илрүүлжээ

Хуваалцах:

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ... тоотод “Хүн нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус дүүрэгт оршин суух 51 настай, эрэгтэй “Б” гэгч нь биедээ хөхрөлт, зулгаралт болон зүсэгдсэн шархтай амь насаа алдсан байжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар 34 настай, эрэгтэй “А” гэгч нь согтуурсан үедээ хохирогчийн амь насыг хохироосныг шуурхай илрүүлэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
скачать dle 12.0