Эдийн засаг:
Хөгжлийн банкны гэх хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн билээ. Хэдийгээр хэргийг нээлттэйгээр шийдэх байсан ч шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул хэн нь ямар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар олон нийт мэдэх боломжгүй болсон юм.
Тиймээс www.Tac.mn сайтын сурвалжилах баг уг хэргийн талаарх цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна. Бид эхний цувралд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг гурав хуваан хүргэх болно. Үүний дараа тэдний холбогдсон гэмт хэрэг болон нотлох баримт, гэм буруугийн талаар мөн цувралаар хүргэхээр бэлтгэлээ.
Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийн талаас илүү нь Хөгжлийн банкны ажилтан, ТУЗ-ийн гишүүн даргаар ажиллаж байсан болохыг бид өмнө нь онцолсон бол энэ удаад үргэлжлүүлэхийн зэрэгцээ зээлдэгч, зуучлагч нарын мэдээллийг хүргэж байна.
- Баттулгын Амгалан – Монгол улсын иргэн. 1985 оны 12-р сард төрсөн. Эрэгтэй, эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын Нөөцийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Отгонбатын Батбаатар – Монгол улсын иргэн. 1977 оны 03-р сард төрсөн. Эрэгтэй, санхүүч мэргэжилтэй. Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Энхнасангийн Эрдэнэ – Монгол улсын иргэн. 1981 оны 07-р сард төрсөн. Эрэгтэй, эрхзүйч мэргэжилтэй. Тагнуулын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Чулуунцэрэгийн Отгончулуу – Монгол улсын иргэн. 1978 оны 08-р сард төрсөн. Эрэгтэй, эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Чулуунбатын Нэргүй – Монгол улсын иргэн. 1960 оны 11-р сард төрсөн. Эрэгтэй, эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Мягмарсүрэнгийн Баянмөнх – Монгол улсын иргэн. 1966 оны 07-р сард төрсөн. Эрэгтэй, технологийн инженер мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Монгол, Германы хамтарсан технологийн их сургуулийн багшаар ажиллаж байгаа. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Бадрахын Найдалаа – Монгол улсын иргэн. 1975 оны 07-р сард төрсөн. Эрэгтэй, эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Бядраны Лхагвасүрэн – Монгол улсын иргэн. 1965 оны 04-р сард төрсөн. Эрэгтэй, эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Монголбанкны Ерөнхийлөгч ажилтай. Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Рагчаагийн Батбаяр – Монгол улсын иргэн. 1973 оны 10-р сард төрсөн. Эрэгтэй, эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. “Бити Сольюшн” ХХК-ийн захирал ажилтай. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Магсарын Золжаргал – Монгол улсын иргэн. 1978 оны 10-р сард төрсөн. Эмэгтэй, хуульч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ахлах хуульч. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Гантөмөрийн Дашзэвгэ – Монгол улсын иргэн. 1975 оны 1-р сард төрсөн. Эрэгтэй, эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Хан-уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Ганбатын Одонтуул – Монгол улсын иргэн. 1975 оны 3-р сард төрсөн. Эмэгтэй, эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Баасандоржийн Батзаяа – Монгол улсын иргэн. 1974 оны 4-р сард төрсөн. Эрэгтэй, багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, “Мин про” ХХК-ийн захирал. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Должидын Батбаяр – Монгол улсын иргэн. 1961 оны 12-р сард төрсөн. Эрэгтэй, авто замын техникч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, “Модун” ХХК-ийн захирал. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Цэндийн Баярсайхан – Монгол улсын иргэн. 1979 оны 07-р сард төрсөн. Эрэгтэй, улс төр судлаач мэргэжилтэй. “Монгол улс” Төрийн өмчит үйлдьэрийн газрын Техник бизнесийн хөгжлийн хэлтсийн дарга ажилтай. Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Гомбын Цолмон – Монгол улсын иргэн. 1952 оны 03-р сард төрсөн. Эрэгтэй, автын инженер мэргэжилтэй. Хөгжлийн банкны Хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. “Пирамид-Орд” ХХК-ийн ерөнхий захирал. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Ёндонпэрэнлэйн Доржсумъяа – Монгол улсын иргэн. 1979 оны 03-р сард төрсөн. Эмэгтэй, автын инженер мэргэжилтэй. Хөгжлийн банкны Хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. “Пирамид-Орд” ХХК-ийн ерөнхий захирал. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Бэгзжавын Цэрэндаваа – Монгол улсын иргэн. 1952 оны 03-р сард төрсөн. Эрэгтэй, мал зүйч мэргэжилтэй. “НВЦ” ХХК-д зөвлөх ажилтай. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Цэрэндаваагийн Баатарбилэг – Монгол улсын иргэн. 1975 оны 11-р сард төрсөн. Эрэгтэй, электроникийн инженер мэргэжилтэй. “НВЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Цэрэндоржийн Цэвэгмэд – Монгол улсын иргэн. 1979 оны 02-р сард төрсөн. Эрэгтэй, мэргэжилгүй. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Хүрэлсайханы Баттулга – Монгол улсын иргэн. 1982 оны 04-р сард төрсөн. Эрэгтэй, эрхзүйч мэргэжилтэй. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, өмнө нь 1999 онд Эрүүгийн хуулийн 267,1-д зааснаар нэг жилийн ял, 2004 онд Эрүүгийн хуулийн 98,1-д зааснаар 1 жилийн ял, 2010 онд Эрүүгийн хуулийн 99,2-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.
- Шүхэртийн Бүтэд – Монгол улсын иргэн. 1963 оны 10-р сард төрсөн. Эмэгтэй, эдийн засагч мэргэжилтэй. “Нүүдэлчинн групп” ХХК захирал. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Нанзадын Баярчимэг – Монгол улсын иргэн. 1980 оны 11-р сард төрсөн. Эмэгтэй, хуульч мэргэжилтэй. Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацид гүйцэтгэх захирал ажилтай. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Гочоосүрэнгийн Санжмятав – Монгол улсын иргэн. 1983 оны 01-р сард төрсөн. Эрэгтэй, цахилгааны инженер мэргэжилтэй. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Норслойн Сүхболд – Монгол улсын иргэн, 1978 оны 09-р сард төрсөн. Эрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй. Нийслэлийн улсын бүртгэлийн газрын бүртгэгчээр ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй. Баянгол дүүрэгт оршин суух хаягтай, өмнө нь 2021 онд Эрүүгийн хуулийн 11,6,2-д зааснаар 800 000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлж байсан.
- Бэрэнбалын Мөнхтөр – Монгол улсын иргэн, 1966 оны 02-р сард төрсөн. Эрэгтэй физикч мэргэжилтэй. “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал. Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Мөнхтөрийн Цэлмэг – Монгол улсын иргэн, 1990 оны 04-р сард төрсөн. Эмэгтэй, санхүүч мэргэжилтэй. “Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал. Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Төмөрбаатарын Болдмаа – Монгол улсын иргэн, 1973 оны 01-р сард төрсөн. Эмэгтэй, нягтлан бодогч мэргэжилтэй. “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Гочоосүрэнгийн Байгалмаа – Монгол улсын иргэн, 1976 оны 04-р сард төрсөн. Эмэгтэй, хуульч мэргэжилтэй. Монгол услын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн ажилтай. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Бат-Очирын Батбаатар – Монгол улсын иргэн, 1957 оны 05-р сард төрсөн. Эрэгтэй, инженер мэргэжилтэй. “Инжир” ХХК-ийн захирал. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Чулуундоржийн Өлзий– Монгол улсын иргэн, 1958 оны 02-р сард төрсөн. Эрэгтэй, инженер мэргэжилтэй. “Инжир” ХХК-ерөнхий инженер ажилтай. Монгол услын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн ажилтай. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
Бид дараагийн цувралаар яллагдагчаар татагдсан этгээдүүдийн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Бэлтгэсэн:
А.Баярмаа
П.Пүрэвчулуун
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46