Эдийн засаг:
BRB компанийн захирал Ж.Энхжаргалан гэх эрхэм "Хөгжлийн банкнаас зээл 8,4 тэрбумын зээл авч, 7,6 тэрбумыг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй бэлэн зарлагаджээ" гэх мэдээллийн мөрөөр бид өөрөөс нь тодрууллаа.
Түүний хэлж буйгаар Хөгжлийн банкнаас зээл авсан “Драгон холдинг” ХХК нь эхнэр Б.Октъябарийнх нь компани бөгөөд Хөгжлийн банкнаас хэдэн төгрөгний зээл авч, хэзээ эргүүлэн төлсөн эсэхийг мэдэхгүй аж. Учир нь Ж.Энхжаргалан болон түүний эхнэр Б.Октябрь нарын бизнес тусдаа учир эхнэрийнхээ компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэнэ. Юутай ч "Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө эргүүлсэн төлсөн байх" гэх тайлбарыг бидэнд өгсөн юм.
“Драгон холдинг” ХХК нь Хөгжлийн банкнаас Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл"-ийн хүрээнд 8.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд компанийн үүсгэн байгуулагч нь Самдангийн Баярт болон түүний охин Б.Октябрь нар юм. Б.Октябрь нь компанийнхаа Гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөө түүний нэр дээр 7 хуулийн этгээд бий. Тэрбээр өөрийн нөхөр Ж.Энхжаргалангийн үүсгэн байгуулсан BRB компанийн үүсгэн байгуулагчаар хоёр жилийн өмнө нэмж бүртгүүлсэн байдаг.
Ж.Энхжарагалан гэгч нь өмнө нь МУГТ Б.Наранбаатар нарын хамт мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэлд холбогдож байсан билээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46