Эдийн засаг:
Хойд эцэгтээ зодуулан ухаангүй байгаа хүүгийн асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд "Эл хэрэгтэй холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээгээр танилцуулъя. Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 8 ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй байдалтай ирсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн. Мөрдөн шалгалтын үйл ажиллагаагаар гуравдугаар сарын 6-наас 7-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонд гурван настай хүүхдийг Л-ийн хамтран амьдрагч Э нь зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүг ухаангүй байдалтай байхад Л, Э нар нь авч ирсэн бөгөөд Э нь эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Э-г олж тогтоон илрүүлсэн. Цагдаагийн байгууллагаас хүүгийн гэмтлийн зэргийг тодорхойлохоор шинжээч эмчийг ажиллуулж байгаа бөгөөд ГССҮТ-өөс хүүг мөчлүүрийн шинэ хуучин 1-3 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал тархинд цусан хараа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай гэх мэдээллийг ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Б-ийн эх Л нь энэ гэмт хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нуун дарагдуулсан нь ил болсон.
Яллагдагч Э өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан (бусдын биед хөнгөн гэмтэл учруулах) гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйл, 12.1.4 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46