Мэдээ мэдээлэл

Дараачийн цар тахал ойрхон байж магадгүйг анхааруулжээ

Хуваалцах:

Олон жилийн турш нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд халдварт өвчин дэлхий даяар тархаж, олон сая хүний аминд хүрч болзошгүй талаар анхааруулж байв. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хятадын төв хэсгийн хамгийн их хүн амтай Ухань хотод шинэ эмгэг төрүүлэгч нян тархаж байгааг Хятад улс ДЭМБ-д мэдэгдсэн. Нэг өдрийн дараа 12 сая хүн амтай тэр хотод амьд амьтан зардаг захыг SARS-CoV-2 гэж нэрлэгдэх вирусийн эх үүсвэр гэж болгоомжилсны улмаас хаасан.
Хэдийгээр гурван жил өнгөрч байгаа ч аюултай эмгэг төрүүлэгч дэлхий даяар тархах эрсдэл хэвээр байна. Цар тахал нь цөмийн болон химийн дайнаас илүү эрсдэлтэй байдаг нь эрт үеэс мэдэгдэж байсан талаар Жоржтауны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн хуулийн профессор, дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх мэргэжилтэн Лоуренс Гостин онцолжээ. Тэрээр дараагийн тахлыг ойрхон байх магадлалтай гэж үзэж байна. Шувуу эсвэл гахайн томуугийн үхлийн аюултай омог нь байгалийн мутацид орж, хүмүүст халдварлах боломжтой аж. Дараагийн тахал нөхцөл байдлыг улам дордуулж магадгүй гэжээ.
"Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал: Ирээдүйн төлөвлөгөө" номын зохиогч Гостин хэлэхдээ "Бидэнд лабораторийн задралаас эхлээд биотеррор, био зэвсэг, байгалийн гаралтай зоонозын халдвар зэрэг олон аюул бий. Энэ бүхэн нь бидэнд тахал өвчинтэй төстэй аюул заналхийлэл өндөр байгаагийн илрэл бөгөөд бид үүнийг үндэсний аюулгүй байдлын заналхийлэл гэж нухацтай авч үзэх хэрэгтэй" гэжээ.
SARS-CoV-2 вирус нь анхны SARS болон Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинжийн дараа эрүүл мэндэд томоохон аюул учруулж буй гурав дахь коронавирус бөгөөд хоёулаа үхэлд хүргэдэг. Мөн ердийн вакциныг орхигдуулсан хүүхдүүд урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр өвчлөх магадлал өндөр гэдгийг Гостин мөн онцолжээ. Яг одоо тус улсын эрүүл мэндийн салбарын ам.долларын ердөө тав орчим хувийг хүн амын эрүүл мэнд, дараагийн хямралаас урьдчилан сэргийлэхэд зарцуулж байна.

скачать dle 12.0