Хятад улсын дарга Ши Жиньпин “Бүх иргэдийн амьжиргаа, ахуй амьдралын сайн сайхан байдлыг дээшлүүлэх нь хөгжлийн үндсэн зорилт мөн”, “Ард түмний аж амьдралын ашиг тусыг илүү эрэлхийлэх, иргэдийн амьжиргааны асуудлыг илүү шийдвэрлэх, хөгжлийн явцад иргэдийн амьжиргааны дутагдлыг нөхөж, нийгмийн тэгш байдлыг ахиулах хэрэгтэй” гэж хэлсэн юм. ХКН-ын 20-р их хурлаас ард иргэдийн амьдралын зол жаргалыг нэмэгдүүлэх, ардын амьдралын чанарыг дээшлүүлэх чухал их байрлуулалт хийсэн бөгөөд ХКН-ын XX их хурлын II бүгд хурлаар “Иргэдийн амьжиргааг батлах, сайжруулах бүх төрлийн ажлыг эрчимжүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй ” гэж онцолсон байна
2022 онд Хятадын хот сууринд 12.06 сая хүн шинээр ажилд орж, татварын хөнгөлөлт, хураамжийг нэг их наяд гаруй юаниар бууруулсан ба ядуурлаас ангижруулах ажлын цар хүрээнд 32 сая хүн хамрагдсан байна. Сүүлийн таван жилд шинээр нэмэгдсэн ажиллах хүчний боловсрол хүртэх дундаж хугацаа 13. 5 жилээс 14 жил болж, өндөр насны даатгалд хамрагдах хүний тоо 140 саяар нэмэгдсэн нь 1.05 тэрбум хүнд хамрагдаж, улсын санхүүгийн зардлын 70 гаруй хувийг иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулалсан байна.
Хятад орон бол хөгжиж байгаа том гүрэн, мөн социализмын анхан шатанд оршиж, хөгжил тэнцвэргүй, хангалтгүй байх асуудал ил байсаар. Өдгөө Хятад улсын өөрчлөлт хөгжлийн тогтвортой байдал мөн олон талын зөрчилтэй тулгарч байгаа аж. Иймэрхүү нөхцөл байдалд ард иргэдийн амьжиргааны доод түвшинг бататгаж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч, хөдөлмөр эрхлэлтийг тэргүүнд тавих бодлогыг хэрэгжүүлэн, ядуурлыг бууруулах үр дүнг бэхжүүлж, нийгмийн үйлчилгээний хүртээмж ба тэгш байдлыг хангахын улмаас “Ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл эрмэлзлэл"-ийг практик ажиллагаагаар биелүүлэх болно. Ямагт ард түмнийг сэтгэл зүрхнийхээ дээд байранд тавьж, аливаа бүхэн ард түмний ашиг тусаар гол болгож, ард түмний хүсэл эрмэлзлэлийг санаж, ард түмний хүсэл зоригийг биелүүлж, ард түмэнд тустай үйл ажиллагааг сайтар хийхэд итгэл сэтгэлийн эв нэгдлийн хүчээр шинэ аяны шинэ амжилтыг бүтээх болно.