Эдийн засаг:
НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газартай хамтран, Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 2018-2023 онд хэрэгжүүлж үр дүнгээ танилцуулав.
НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд байна.
Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл Монголын эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг бөгөөд 2016 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийг эмчлэхэд 10.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь Улаанбаатар хотын эрүүл мэндийн төсвийн 4.6 хувь. Цаашид агаарын бохирдлыг бууруулахгүй бол 2025 он гэхэд энэ тоо 24.8 тэрбум төгрөг болж өсөх тооцоо гарсан байна.
Үүнээс гадна XI, XII, I сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд V,VI,VII,VIII сард дутуу төрөх магадлал өндөр байгаа нь ажиглагджээ.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46