Мэдээ мэдээлэл

Хүн хороож, ТАКСИНЫ ЖОЛООЧИД халдсан этгээдийг саатууллаа

Хуваалцах:

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид шуурхай таслан зогсоолоо.
Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын үед иргэн “Г” нь дүү “Б”-ийн хамт такси үйлчилгээнд явж байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б” гэгч нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочийн хамт явсан 25 настай, эрэгтэй “Б”-ийн биед хутгаар зүсэж амь насыг нь хохироожээ.
Улмаар жолооч “Г”-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоож саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
скачать dle 12.0