Сүүлийн жилүүдэд Жянши мужийн Шанли шянь аж үйлдвэрийн өөрчлөлтөө ахиулах явцад Хүнань, Жянши зэрэг хилийн бүс нутагт бүс нутгийн хамтын ажиллагааны жагсаалын бүс байгуулах боломжийг ашиглаж, улсдаа алдартай электрон хэлхээний үйлдвэрлэлийн кластер байгуулж, олон тооны холбогдох аж ахуйн нэгжүүдийг татаж суурьшуулсан банйа. Одоогийн байдлаар тус мужийн 45 цахим мэдээллийн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын хэмжээ бараг 40 тэрбум юаньд хүрч, орон нутгийн олон тооны хүн амыг ажлын байраар хангаажээ.