Мэдээ мэдээлэл

Хүүхдийн тоглоомын талбайд шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байна

Хуваалцах:

Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.
Энэ дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ.
Тодруулбал, тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартын бус, хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, гулсуур хэт налуу зэрэг нийтлэг зөрчил илэрч, хяналт шалгалт үргэлжилж байна.
Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлж ажиллах үүрэг өгсөн.
 Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй 1259 байгууламжийг буулгаж, 2858 мэдэгдэл хүргүүлээд байна.
Нийслэлийн Засаг дарга 2023 онд нийт 444 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг харьяа байгууллагуудад шилжүүлэхээс 2023 оны эхний улирлын байдлаар 411 төсөл, арга хэмжээ худалдан авах эрхийг шилжүүлсэн. Нийт 423 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
скачать dle 12.0