Мэдээ мэдээлэл

Хоёр айл шар усны үерт өртжээ

Хуваалцах:

Цаг агаар дулаарч байгаагийн улмаас Сонгинохайрхан дүүргийн 26, 32, 33 дугаар хороодын зарим  хэсгийн айл өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүсжээ. 
Тодруулбал, 2 айлын гэрт ус орж, 2 автомашин усанд автсан байна. 
Мөн автобусны буудлын хоорондох ус зайлуулах суваг бөглөрсөн байсныг ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж хэвийн горимд шилжүүлсэн байна. 
Шар усны үерийн хор уршгийг арилгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 5 техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдалд  шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 
Цаашид агаарын температур нэмэгдэж дулаарах төлөвтэй байгаа тул цас ихтэй уулын ам, бэл, халиа тошин ихээр үүссэн газруудад суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. 
скачать dle 12.0