Эдийн засаг:
Хөгжим бол хүн төрөлхтний салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Тэр ч утгаараа бид энэ зүйлгүйгээр амьдралыг утга учиргүй, өнгө будаггүйгээр төсөөлдөг биз. Харин сүүлийн үеийн судалгаанаас хөгжим нь дан ганц хүний сэтгэл санааны байдалд нөлөөлөөд зогсохгүй уураг тархины хөгжил, хандлага төлөвшилд хүртэл эерэг нөлөөлөл үзүүлдгийг харж болохоор байна. Тухайлбал АНУ-ын дунд сургуулийн 25 000 орчим сурагчдын дунд судалгаа явуулахад математикийн хичээлд онцгой сайн, IQ өндөртэй хүүхдүүдийн 88 хувь нь хөгжмийн тодорхой авьяастай, сонирхон хичээллэдэг байжээ. Түүнчлэн хөгжмийн аль нэг төрлийг сонирхдог, хичээллэдэг хүүхэд огт сонирхож, хичээллэдэггүй хүүхдээс 35-44 хувь илүү гадаад хэлний авьяастай болох нь харагдсан байна. Энэ нь хөгжмийн хэмнэл, аялгуу, давтагдах элемэнтүүд хүний баруун, зүүн тархины хөгжилд онцгой нөлөө үзүүлж, санах ойг сайжруулдагтай холбоотой. Судалгаагаар хөгжмийн боловсрол хүний тархины эс хоорондын холбоог бэхжүүлдэг болох нь тогтоогджээ.
Хөгжим хийгээд түүний нөлөөлөл
Угтаа хүүхдэд хөгжмийн боловсрол олгох шалтгааныг гоо зүйн мэдрэмж, ёс суртахууны ухамсар, ертөнцийг үзэх үзэл, авьяас чадвартай холбон тайлбарлаж болно. Товчхондоо хөгжим ертөнцийн бүхий л ойлголтыг өөрийн хэлээр илэрхийлж, дүрсэлдгийнхээ хувьд хүүхдийн сэтгэл хөдлөл, сэтгэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүтээлч байдал, мэдрэмж, төсөөллийг нэмэгдүүлдэг аж. Нөгөө талаас хүний зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай багаар ажиллах, бусадтай ойлголцох, аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх чадварт сургадаг байна. Хамгийн чухал нь хүүхдэд цагийн юмыг цагт нь хийж сурахад тусалдаг.
“DGL” хөгжмийн сургалтын төвийн захирал П.Даваацэрэн
Европт хөгжмийн соёл, хэрэглээ аль эрт нэвтэрсэн учраас хөгжим сурахын ач холбогдлыг мэдээж хэрэг биднээс өмнө таньж мэдсэн. Тэр ч утгаараа бараг хүн бүр ямар нэг хөгжим тоглож чаддаг. Харин манай улсын тухайд сүүлийн арав хүрэхгүй жилийн хугацаанд хөгжмийн боловсролын талаарх ойлголт, ач тусыг үнэлэх болсон юм. Эцэг эхчүүд ч хүүхдэдээ хөгжим сургах, түүгээр дамжуулж өөр бусад чадваруудыг нь хөгжүүлэхийг чухалчлах болоод байна.
Хөгжим тоглохын тулд нот унших, цээжлэх, тогтвортой сууж сурах хэрэгтэй. Энэ нь тухайн хүүхдээс нэлээдгүй тэвчээр шаарддаг. Тэр хэрээрээ хүүхэд олон чадварт суралцаж байдаг. Мөн анзаарахнээ удирдах албан тушаалд ажилладаг аль эсвэл бусдад хүчтэй нөлөөлөл үзүүлж, манлайлж буй хүмүүс ихэнх нь бага наснаасаа эхлэн ямар нэг хөгжмөөр тууштай хичээллэсэн байдаг.
Хөгжмийн боловсрол нь өнөө цагт зайлшгүй эзэмшвэл зохих хэрэгцээ шаардлага болоод байна. Хөгжимд сургах нь таны хүүхдийг дан ганц мэдрэмжтэй, авьяастай нэгэн болгоно гэсэн үг биш. Харин өөр бусад чадваруудад хөгжмийн тусламжтайгаар суралцаж байна гэсэн үг. Ийм учраас хүүхдэд хөгжмийн боловсрол олгохдоо тэдний нас, сэтгэлзүйн онцлогт тохируулах нь чухал аж. Хүүхдийг мэдлэг боловсролтой, соёлтой нэгэн болгож төлөвшүүлэхэд хөгжмийн нөлөө асар их.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46