Өчигдрийн байдлаар Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1535 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1326, гэмт хэргийн шинжтэй 67 дуудлага, мэдээлэл байна. Тодруулбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 84 гарсан бол, хулгайн хэрэг 21, хүний биед халдах 85 хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг илрүүлж, 110 хүнийг эрүүлжүүлжээ.
Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг. Үүнээс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мессеж илгээж боломжтой.