Эдийн засаг:
Залуу охид зоригтой алхахыг харах би үнэхээр дуртай. Амьдрал бол яг л далайн эрэг шиг зүйл. Далайн давалгааны өөдөөс зоригтой сөр, түүнд үзүүлээд өгөх хэрэгтэй
Шинийг санаачлагч, ирээдүйгээс ирсэн гэмээр эдгээр цуутай эмэгтэйчүүдийн хэлсэн үгс таныг өөрөөрөө бахархах тэр л мэдрэмжийг өгөх нь гарцаагүй. Хиллари Клинтоноос авахуулаад Глориа Стейнем, Рианна гээд үеийнхнээсээ үргэлж түрүүнд алхаж явдаг энэ бүсгүйчүүд таныг урагш итгэлтэй алхахад тань туслах болно.
"Миний үгсийг уншиж байгаа бүхий л бяцхан охидод хандаж ганц л зүйлийг хэлмээр байна. Та нар бүгдээрээ хамгийн үнэ цэнэтэй хүмүүс бөгөөд хүчирхэг нэгэн гэдэгтээбүү эргэлз. Чи амьдралаас аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүртэж, аз завшаан бүхнийг өөрийн болгохоор ирсэн нэгэн. Чи тэр бүхнийг хүртэх гавьяатай. Чи бол мөрөөдлөө биелүүлэхийн төлөө төрсөн гэдгээ бүү март"
Хиллари Клинтон /Hillary Clinton/
“Миний дотоод дуу хоолой намайг өргөж босгосон. Дотор хүнийхээ дуу хоолойг сонсолгүйгээр хийсэн алхам бүхэн маань амжилтын минь тэн хагасыг хойш татаж байдгийг ойлгосон”
Малала Юсафзай /Malala Yousafzai/
"Юм хэлэхийг хүсвэл эр хүнд ханд. Харин аливаа зүйлийг бүрэн хийж дуусгахыг хүсвэл эмэгтэй хүнд хэл"
Маргарет Тетчер /Margaret Thatcher/
"Би бол тэвчээртэй, зорилготой хүн. Би юу хүсч байгаагаа мэдэрдэг. Ингэлээ гээд намайг хэн гэж дуудах чинь чиний л хэрэг. Харин би энэ бүхнээс өөрийгөө олж авдаг"
Мадонна /Madonna/
"Дотор дуу хоолойгоо олж сонсохын тулд би урт замыг туулсан. Эцэст нь би түүнийгээ сонсч чадсан. Хэчнээн урт зам туулсан ч би дуугүй суухыг биш өөрийгөө сонсгохыг сонгосон учраас л өөрийгөө олж чадсан юм"
Мадилин Албрайт /Madeleine Albright/
“Мэдээж, би эр хүний зүрхийг үхүүлчих болов уу гэж хэзээ ч санаа зовж байгаагүй. Надаас болж зовж зүдэрч байгаа эр хүн бол яах аргагүй миний сонирхдог эр яавч биш”
Чимаманда Нгози Адичи /Chimamanda Ngozi Adichie/
"Феминизм бол эмэгтэй хүнийг хүчирхэг болгох тухай ойлголт биш юм. Эмэгтэйчүүд чинь төрөлхийн л асар хүчирхэг хүмүүс. Тиймээс энэ ойлголт бол дэлхий дахин энэ хүчирхэг байдлыг нь хүлээн зөвшөөрөх өөрчлөлтийн тухай юм"
G.D. Anderson
“Эмэгтэйчүүд үргэлж “Эр хүний чаддаг бүхнийг бид чадна” гэж ярьдаг. Гэсэн ч эрчүүд “Бид эмэгтэйчүүдийн хийж чаддагийг ч бас чадах л болно” гэж хэлэх учиртай юм шүү дээ”
Глориа Стенем /Gloria Steinem/
“Залуу охид зоригтой алхахыг харах би үнэхээр дуртай. Амьдрал бол яг л далайн эрэг шиг зүйл. Далайн давалгааны өөдөөс зоригтой сөр, түүнд үзүүлээд өгөх хэрэгтэй”
Маяа Ангело /Maya Angelou/
“Эмэгтэй хүн шийдвэр гаргасан газартаа л байдаг. Тэр хэзээ ч хаана нэгтээ ямар ч зорилгогүйгээр оршдоггүй”
Рут Бэйдер Гинсбург /Ruth Bader Ginsburg/
"Чи заавал үзэсгэлэнтэй байх албагүй. Бас хэн нэгнийг дуурайж өөрийгөө өөрчлөх ч шаардлагагүй. Чамайг найз залуу чинь, эсвэл хамтрагч, ажлын хамт олон, тэр бүү хэл гудамжинд зөрөөд өнгөрсөн хэн нэгэн эр шүүх эрхгүй. Чи ээждээ, хүүхдүүддээ, тэр бүү хэл өөртөө ямар ч өргүй. Гоё сайхан харагдах гэж эмэгтэй хүн болж төрсний төлөөс төлөх өр чамд байхгүй"
Эрин МакКийн /Erin McKean/
"Дотоод хүнийхээ дуу хоолойг илэрхийлж чаддаг бүсгүйчүүд бол хамгийн хүчирхэг хүмүүс юм"
Мелинда Гейтс /Melinda Gates/
"Феминист гэдэг маань эр хүн болоод эмэгтэй хүний хоорондын ялгааг үгүй болгож, үүнийг танин мэдрүүлдэг үндэс суурь нь юм"
Глориа Стиним /Gloria Steinem/
"Эрчүүдийн ертөнцөд бүсгүй хүний тухай их өвөрмөцөөр ойлгодог байх. Гэхдээ энэ ойлголт нь энэрэл хайр, хүч чадал, нарийн ухаан, амар амгалан амьдралаар хэмжигдэх ёстой”
Рианна /Rihanna/
"Эмэгтэй хүний чадах зүйлсийн жагсаалтад хязгаар гэж байдаггүй"
Мишель Обама /Michelle Obama/
"Эр хүн хүссэнээ хийхэд тэр эр хүн хэвээрээ л үлддэг. Харин эмэгтэй хүн хүссэнээ хийхэд бүгд түүнийг биеэ үнэлэгч мэт хардаг"
Бетт Дэвис /Bette Davis/
"Бусад эмэгтэйчүүд эрх чөлөөгөө боомилуулж байхыг хараад би хэзээ ч чөлөөтэй амьсгалж чадахгүй. Тэдний хөлд тушаатай чөдөр минийхээс өөр байсан ч хамаагүй..."
Оудри Лорд /Audre Lorde/
"Огторгуй үгүй бол тэнгэр гэж үгүй байх байсан. Яг л үүнтэй адилаар Америк даяарх 161 сая охид, эмэгтэйчүүд нэг бүрчлэн хүртэх ёстой аз жаргалаа өөрийн болгох тэр мөч хүртэл би урагшаа тэмцсээр байх болно"
Хиллари Клинтон /Hillary Clinton/
"Дэлхийн шилдэг 500 эмэгтэй захирлаас авахуулаад дэлхийн өнцөг булан бүр дэх эмэгтэй удирдагчдыг та хар. Тэд гэртээ хүүхдээ өсгөж, өрх гэрийнхээ төлөө өдөр шөнөгүй тэмцсэн гавьяатнууд юм. Эх орон минь хүчирхэг эмэгтэйчүүдийн зүтгэлээр өнөөдөртэй золгосон. Бид нэгэн хэвд цутгасан нийгмийн загварыг нурааж, эмэгтэй хүний ур ухааныг тунхагласан хэвээр байх болно"
Нэнси Пелоси /Nancy Pelosi/
"Үг бүхэн хүчтэй. Телевиз бас хүчтэй зэвсэг. Миний гарт байгаа үзэг ч бас тэр их хүчний нэг хэсэг юм"
Шондай Раймс /Shonda Rhimes/
"Эрчүүдийн чаддаг тоглоомыг эмэгтэйчүүд ч бас чаддаг байх ёстой"
Эленор Рүүзвелт /Eleanor Roosevelt/
"Эмэгтэйчүүдийн эрх чөлөө бол бүхэл бүтэн нийгмийн эрх чөлөө юм"
Роза Люксембург /Rosa Luxemburg/
"Дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдийн манлайлал, хувь заяагаа бүтээж буй гайхамшигт дүр зураг тоолж барамгүй олноороо бий болсоор байна. Гэвч дайны хөлд хохирч байгаа эмэгтэйчүүд, охидын зовлон дуусашгүй үргэлжилж буй нь хэчнээн гачлантай. Нийт дүрвэгчдийн тал нь эмэгтэйчүүд, охид байна. Тэд хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, хүйсээр ялган гадуурхалтын хохирогч болсоор байна"
Анжелина Жоли /Angelina Jolie/
Эх сурвалж:Bazaar.com
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46