Эдийн засаг:
Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаярыг суллаж, О.Мөнхжинг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Түүнийг дотоод мэдээллийг урвуулан ашигласан болон залилах, мөнгө угаах хэрэгт холбогдуулан нотлох баримтад үндэслэн шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тэгвэл үргэлжлүүлэн Elf койн, Ard койныг шалгаж эхэлснийг албаны эх сурвалжууд мэдээллээ.
Койны төслийн гол санаачлагч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаад хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол Elf-ыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батжин нөхцөл байдал эвгүйтсэнийг мэдмэгцээ гадаад руу зугтсан байна.
Анх гарч ирэхдээ "Elf койн бол бодит бизнесийн бодит койн" хэмээн гарч ирсэн ч хариуцлагаа хүлээ гэхээр гадагш зугтчихдаг...
Одоогийн байдлаар “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягт ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46