Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсад ажлын айлчлал хийв

Хуваалцах:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсад /2023.02.27-28/-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв.
Айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Саудтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Тухайлбал, дээд, өндөр түвшний айлчлал, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчны чиглэлийн асуудлуудаар ярилцав.
Мөн Саудын Арабын Хаант Улсын Эрчим хүчний сайдтай уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, сэргээгдэх эрчим хүч, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16, 17 дугаар бага хурал зэрэг сэдвүүдийн хүрээнд тодорхой санал солилцов.
скачать dle 12.0