Мэдээ мэдээлэл

О.Чинзориг: Нийтийн тээврийн 210 автобусанд ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ суулгасан

Хуваалцах:

Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суулгах ажлыг өчигдрөөс эхлэн гүйцэтгэсэн юм. Эхний ээлжид нийтийн тээврийн автобус болон төрийн үйлчилгээний автомашиныг хамруулж байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Тэгвэл нийт хэчнээн автомашинд цахим гэрчилгээ буюу RFID суулгасан талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодруулахад "Нэг хоногийн хугацаанд нийтийн тээврийн 210 автобусыг цахим гэрчилгээнд хамруулсан. Хуваарийн дагуу төрийн үйлчилгээний автомашиныг хамруулна" гэлээ. 
RFID хэрэглээнд нэвтэрснээр замын хөдөлгөөний хяналт 10 дахин сайжрах юм. Нийслэлийн хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан бөгөөд цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд үнэгүй суулгана. Харин импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл гааль дээр төлбөрөө төлж наалгах аж. Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суулгах зохицуулалтыг нийслэлийн нэг цэгийн төв, техникийн хяналтын төв, томоохон худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулна.
скачать dle 12.0