Мэдээ мэдээлэл

Таны уурласан үедээ гаргасан үйлдлээс хэн нэгэн ХОХИРОХ ЁСГҮЙ

Хуваалцах:

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, уур бүхимдлаа зүй бусаар илэрхийлэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа болон иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэлтэй байдаг аж. Тиймээс шалтгаан нөхцөлийг арилгах, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны гуравдугаар сарын 15-31-нийг хүртэл Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. 
Гэмтэл согог судлалын үндэсний төвд зодооны хэргийн улмаас нэг хоногт толгойн гэмтэл авсан 28, хэвлийн гэмтэл авсан 8, гар, хөлийн гэмтэл авсан 6 нийт 42 иргэн эмчлүүлж байна. Мөн энэ оны эхний гурван сарын байдлаар зодооны хэргийн улмаас насанд хүрсэн эрэгтэй 366, эмэгтэй 22, насанд хүрээгүй хүүхэд 2 тус тус ял эдэлж байгаа аж. 
Зодооны гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Түүнчлэн энэ төрлийн хэргийг ихэвчлэн 18-39 насны залуучууд үйлдэж байна. Шалтгаан нь өс хонзонгийн сэдэлтээр бус ихэвчлэн уур бухимдлаас үүдэлтэй байдаг нь тогтоогджээ.
Иймд иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралдаа зөв хэвшил, зөв хандлагыг төлөвшүүлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
Arslan.mn
скачать dle 12.0