Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

ДУУЛИАНТ ХЭРЭГ: БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛДЭГ БҮЛЭГЛЭЛИЙН 11 ХҮН, ЗАХИАЛГА ӨГСӨН НЭГ ЭМЭГТЭЙ ЦАГДАН ХОРИГДЖЭЭ

Хуваалцах:

Өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд хамтран бусдыг айлган сүрдүүлэх замаар эд хөрөнгө болон бэлэн мөнгийг авах гэмт хэрэг үйлдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.Тухайлбал:Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар “Ука” хочит Л.Алтанхуягийн бүлгийн “Хулнаа” хочит Хулансамбуу нь “Цэнгэл” хочит Б.Батцэнгэл, “Уугаа” хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг өөрт нь хууль бусаар шилжүүлсэн гэх хэргийг шалгаж эхлээд байгаа юм..

Тухайн этгээдүүд нь өнгөрөгч оны 12 дугаар сард иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардан хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, зодох үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндсэн. Өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, бие болон сэтгэл санааны хохирол учруулан түүний эд хөрөнгийг захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн байна.

ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР БҮЛЭГЛЭН ХИЙСЭН ДАРААХ ХЭРГҮҮДИЙГ ТАСЛАН ЗОГСООГООД БАЙНА
1. Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн “Ука” хочит Л.Алтанхуяг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ай Лофт” нэртэй бааранд бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг ноцтой зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан иргэн н.Түвшинбаярын нуруун тус газарт нь нэг удаа хутгалж хүнд гэмтэл учруулсан.
2. Эрүүгийн олон удаагийн ял шийтгэлтэй “Идэрээ” хочтой Жанчигийн Идэрчулуун нь Сүхбаатар дүүргийнVIIхорооны нутаг дэвсгэрт бусдад хутга тулган 7758УНР улсын дугаартай ногоон өнгийн “Jimny”маркын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн.
3. Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн “Маараа” хочит Мөнгөнсарын Амартүвшин нь Дорноговь аймгийн “Юу Шанг Тоу Зи” ХХК-ийн удирдлагуудыг заналхийлэн 10 сая төгрөгийг нь дээрэмдэн авсан.
4. “Ёобо” хочит Ё.Батболд, “Дэгнээ” хочит Д.Бямбасүрэн, “Шар” хочит Э.Энхбат нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Батноров сумын “Улаан-Өндөр” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөцтэй газрыг авах зорилгоор ”Бичигт Ногоон тал” нөхөрлөлийн тэргүүн Б.Мөнхбаярыг айлган сүрдүүлж заналхийлсэн, өөрсдөд ашигтай үйлдэл хийхийг шахаж шаардсан.
5. Урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн А.Даваасүрэн нь Сүхбаатар дүүргийнIXхороо Алтайн 30 дугаар байрны гадна БНХАУ-ын иргэнWu Zhenjun-ийн биед халдан зодож, гар утсыг нь дээрэмдсэн.
6. Сэжигтэй этгээдүүд болох Ж.Түвшинтөр, Г.Алдаржав нар галт зэвсэг, хутга ашиглан бусдыг айлган сүрдүүлэх, бусдын биед санаатай гэмтэл учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан.
7.Удаа дараагийн гэмт хэрэгтэй Т.Баттулга нь бусадтай бүлэглэн цахим орчиндMGM.Casinoнэртэй мөрийтэй тоглоомын сайтыг ажиллуулан, их хэмжээний орлого олж мөнгө угаасан.
8. Олон удаагийн хулгайлах үйлдэлтэй гэмт хэрэгтэн Пүрэвжавын Цэнгэлтөгс нь Нийслэл хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрээс олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан.
9. Тогоочийн Жаргалсайхан нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумынIIIбагийн Халамжийн хашааны урд бусдын биед гэмтэл учруулсан.
10. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын ойролцоо Н.Мөнх-Учрал, З.Гурвансайхан, Х.Оюунболд нар нь Гангаа, Занаа нарыг айлган сүрдүүлж заналхийлэн Гангаагийн унаж явсан 2017 онд үйлдвэрлэгдсэн шаргал өнгийнLexus LX-570маркын автомашиныг нь Занаагийн өрөнд авлаа гэх зэргээр дээрэмдэн авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн.

Эдгээр хэргүүдийг сөхөж үзвэл эрүүл хүний ой санаанд багтамгүй, эрүүл хүнээс гарахааргүй үйлдлүүдийг хийж нийгмийг айдаст автуулсанРЕЦЕТИВГЭМТ ХЭРЭГТНҮҮД-ийг шалгаж байна.
Улмаар тухайн этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ хүрээнд гурваас дөрвөн бүлгийн 11 хүнийг эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулан шалгаж, цагдан хорих хаалттай 461 дүгээр ангид хорьж байгаа.
Эдгээр хоригдсон 11 хүнбэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүний биед онц ноцтойгоор халдсан, айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан, эд хөрөнгийг нь хууль бусаар нэр дээрээ шилжүүлж авсанбайгаа юм. Энэ мэт олон удаагийн давтамжтай үйлдэгдсэн хэргүүд нь олон нийтийг айдаст автуулаад байна. Энэхүү хэргүүд олон нийтэд ил болсноор энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон зарим иргэд цагдаагийн байгууллагад хандаж эхэлжээ. Дээрх этгээдүүдийн хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

https://asu.mn/content/17162
скачать dle 12.0